Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
2011-05-30
Б.Лхагвасүрэн. "Боржигоны бор тал" шүлэгт анализ хийх

Ангилал: Гэрийн даалгавар



1. Шүлгийг сонсоод өөрт төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалц.
2. Шүлгийн санааг гаргаж тайлбарлах.
3. Шүлгийг цээжлэх


2011-05-30
"Өр" эхэд эхийн бүрэн задлал хийгээрэй

Ангилал: Гэрийн даалгавар

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж:
- Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:
Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.

Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэг залуу өвгөнийг сугад...

2011-05-30
Дүрс ялган бичих үгсийг цээжлэх

Ангилал: Гэрийн даалгавар


2011-05-30
С.Эрдэнэ: Малын хөлийн тоос /Уншиж тэмдэглэл хөтлөх/

Ангилал: Гэрийн даалгавар

Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон юм шиг уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ.
Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө.
Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл
униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр ...

2011-05-30
Эссэ бичих заавар

Ангилал: Бие даалт

Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ гэдэг харь хэлний үг болоод ч тэр үү, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцүү даалгавар байдаг билээ. Тэгвэл чамд эссэ бичихийн энгийн нууцыг нээе. Энэхүү бяцхан нууцыг судлан мэдээд, өөрийн гарт оруулсан байхад чиний хувьд санаагаа олох, дэлгэрүүлэн бичих, төгсгөл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд үгүй болж, ямар ч сэдвийн дагуу цэгцтэй, ойлгомжтой, сайн эссэг бичихэд хагас цаг л хангалттай байх болно.

Эссэ гэж юу вэ?
Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогүй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггүй биз ээ. Үүнийг ойлгохын тулд эхлэ...


2011-05-30
Д.Нацагдорж : "Ламбугайн нулимс"

Ангилал: Бие даалт

Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниа...

2011-05-30
Хүүхэд залуусын уншвал зохих номууд

Ангилал: Бие даалт

ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХVЙ

Цаг хугацааны товч тvvх / Стивен Хоункинг
Life and Energy / Isaac Asimov
On the origin of the species by means of natural selection / Charles Darvin/
Neuromancer / William Gibson/
King solomon’s ring / Konrad Lorenz/
Сэтгэл зvрхээ дага / Эндрю Корниш/
Ирээдvйд… Нэвтрэхvй / Эдвард Корниш/
Сэтгэхvйн цар хvрээний гайхамшиг / Дэйвид Жонзел Шварц/
Хvн бичнээс vvсээгvй / Э.Мулдашив/
Гайхамшигт нvд / Дорлинг Киндерслэй/
Оршихуйн гvн ухаан /Д.Баяндалай/
Дори идэр дvvдээ хандах нь /Б.Баабар/
ХУВЬ ХVНИЙ ХӨГЖИЛ

How to Think about great ideas /Mortimar J.Adler/
...

2011-05-30
Эхийг задлан тайлбарлах

Ангилал: Зайн сургалт

Цаг: 5 цаг

Хамрах хүрээ:10-р анги

Хэрэгцээ: Суралцагчид эхийг ээжийн тухай мэдлэг дээр тулгуурлан эхийг задлан тайлбарлаж түүгээрээ эх хэлээ хайрлан хамгаалах, эх хэлээ эзэмшхэд хувь нэмрээ оруулах

Зорилго:Эхийг зөв задалж сурснаар тухайн эхийн цогц чадамжийг эзэмшиж сурах, эх хэлнийхээ баялаг сайхныг мэдрэх, бахархах

Зорилт: Эхийн задлалд анализ хийж сурах, ойлголтоо бататгах, эхийг 4 талаас нь авч үзэж тайлбарлаж чаддаг болох, аргад суралцах

Агуулга:

Судлагдахуун К1

Ур ухаан К1, К2, К3

-       Эхийг задлан тайлбарлах

 

 

-       Эхийг задлах аргачлалд сур...


2011-05-30
ӨГҮҮЛБЭРИЙН САНАА, ХУВИРГАЛ.

Ангилал: Зайн сургалт

Өгүүлбэрийн санааны зүйлчлэл. Өгүүлбэрийн салаалах, тонгоргох хувиргал.
Судлах үйл ажиллагааны дараалал:
1. Сонгосон эх, цогцолборууд дахь өгүүлбэрийн санааг тайлбарлана.
2. Өгүүлбэрийн эсрэг, ойролцоо санаа хэрхэн үүсэхийг тодорхойлно.
3. ЭӨ-ийг тонгоргох, салаалах аргатай танилцан хувирган найруулна.
4. Өгүүлбэрийг санаагаар нь зүйлчлэн ангилна
Үйл ажиллагаа -1. Өмнөх мэдлэг, чадвараа сэргээн давтах . Ойролцоо ба эсрэг үгс. жаргал- цэнгэл, мэдлэг- боловсрол, /Жн/ хангалуун- тансаг, /Тэ/ эвтэй - найртай, ганц –нэг, /То/ мэдэх- сурах, явах- одох, /Үү/ залхуурах- хойш суух, олон- мянган, /Тө/ Хүзүү з...

2011-05-11
10-р ангийн тест

Ангилал: Тест

Дараах бичил эхийн утгыг сайтар тунгаан уншаад даалгаврыг гүйцэтгээрэй.

Оньсого

Шилийн гурван даваа

Чилийм гуван хөндий

Навчит гурван тал

Найртай гурван булаг (4 улирал)

1. Эхийн сэдвийг ол.

A. Тал нутгийн тухай

B. Байгалийн тогтоцын тухай

C. Жилийн 4 улирлын тухай

D. Хөдөө нутгийн тухай

2. Эхийн гол санааг ол.

A. Тал нутгийн онцлогийг харуулсан

B. Монгол орны жилийн 4 улирлын онцлогийг харуулсан

C. Байгалийн сайхныг дүрслэн харуулсан

D. Намоын улирлын байдлыг харуулсан

3. Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?

A. 1

B. 2

C. 3

D. 4

4. Эхи...


Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл.

Сүүлийн бичлэгүүд

. П.Бадарч "Эхийн сэтгэл"
. Монголын эртний сонгодог уран зохиол /тест/
. Эхийн найруулгын төрөл /тест/
. Монголын нууц товчоо /Тест/
. Үүр өндгийн харьцаа
. Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"
. Р.Чойном "Залуу нас"
. Монгол бичгийн уран бичлэг
. Зохиолчдын намтар
. Тогоруу эхэд задлал хийх
. Б.Лхагвасүрэн. "Боржигоны бор тал" шүлэгт анализ хийх
. "Өр" эхэд эхийн бүрэн задлал хийгээрэй
. Дүрс ялган бичих үгсийг цээжлэх
. С.Эрдэнэ: Малын хөлийн тоос /Уншиж тэмдэглэл хөтлөх/
. Эссэ бичих заавар

Ангилал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн