Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
2011-05-30
Эхийн найруулгын төрөл /тест/

Ангилал: Тест

А хувилбар

1. Дараах бодомжийн бурууг дугуйл. а. Эх нь хэлний хамгийн дээд төвшний нэгж юм

б.Эх нь бүхэлдээ тодорхой юмс үзэгдэл, үйл явдлыг өгүүлсэн бичиг зохиол байна.

в. Аль нэг найруулгын тодорхой төрөл зүйлээр илэрсэн байна.

г. Уран зохиолын найруулгын эх нь загварт найруулга, АБ, СН, ЭШ-ний найруулга нь загварт бус найруулга юм.

2. Эх нь заавал а. Эхлэл, б. ................., в. ................. гэсэн хэсгээс бүтнэ.

3. Үгс нь шууд утгаараа хэрэглэгдэнэ, ихэвчлэн тогтсон бичлэгийн загвартай байна гэсэн онцлог ямар найруулгын эх вэ ? а. Загварт б. Загварт бус

4. Албан бичгийн найруулгын үгийн сангийн 3 онцлогийг нөхөж бич.

а.

б.

в.

5. Зарлигийг зөвхөн монгол улсын .......................... гаргана.

6. Эрдэм шинжилгээний найруулгыг юу гэж 2 ангилдаг вэ? а. ..................... б...................

7. Эрдэм шинжилгээний хялбаршуулсан зохиолын найруулгын төрлийг нэрлэ?

а. ....................... б. ................................. в. ..............................

8. Доорх албан бичгийн найруулгын төрлүүдээс зориулалтаараа тохирохгүй төрлийг ол.

а. Ерөнхийлөгчийн зарлиг б. Өргөдөл в. Суралцагчийн дүрэм г. УИХ-ын тогтоол

9. Цагийн хүрд нэвтрүүлгийн найруулгын төрлийг ол.

а. Албан бичгийн б. Эрдэм шинжилгээний в. Сонин нийтлэлийн

10. Телевиз, радиогийн нэвтрүүлгийн найруулгыг .................. гэнэ. б. Аман б. Бичгийн

11. “ Нэг орой хонио хурааж иртэл хүү нь хөл газар хүрэхгүй гүйж ирлээ” гэсэн өгүүлбэр ямар найруулгынх вэ ? а. Албан бичгийн б. Уран зохиолын в. Сонин нийтлэлийн

12. “Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн ухаа, сүүмийн сүүмийн харагдах нь Сүнжидмаагийн нутаг” гэсэн өгүүлбэр Уран зохиолын ямар найруулгынх вэ ?

а. Дургүйцсэн б. Энхрийлсэн в. Жавхлантай г. Егөөдсөн

13. Ямар эхэд өгүүлэгч этгэээдийн сэтгэл санааны байдал тод илэрсэн байдаг вэ?

а. Ярианы б. Бичгийн

14. Эхийн найруулгын төрлүүдийг бич. а.............. б. ............ в. .................. г. ..............

15. Монгол улсын үндсэн хууль ямар найруулгаар бичигдсэн бэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын

16. Физикийн сурах бичиг ямар найруулгад хамаарах вэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын г.Эрдэм шинжилгээний

17. Уран зохиолын найруулга нь ................... найруулга юм. а. Загварт б. Загварт бус

18. зүйр цэцэн үг, хэвшмэл хэлц зэрэг нь ямар найруулгад их хэрэглэгдэх вэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын г. Эрдэм шинжилгээний

19. “Зайрмагны хольцыг удаан халаалтын ваннын тусламжтайгаар халаана” гэсэн өгүүлбэр ямар найруулгад хамаарах вэ ?

а. Албан бичгийн б. Сонин нийтлэлийн в. Уран зохиолын г. Эрдэм шинжилгээний

20. “Өвлийн хүйтнийг адуу манан өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулан гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ” өгүүлбэр уран зохиолын ямар өнгө аястай байна вэ?

а. Жавхлант б. Дургүйцсэн в. Харамссан г. Егөөдсөн

Comments

2022-04-14 -

Бичсэн: Нараа (зочин)

Nairuulgiin tuhai medlegee shalgalaa

. Шууд холбоос


2022-04-08 - .

Бичсэн: Шукир (зочин)

..

. Шууд холбоос


Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл.

Сүүлийн бичлэгүүд

. П.Бадарч "Эхийн сэтгэл"
. Монголын эртний сонгодог уран зохиол /тест/
. Эхийн найруулгын төрөл /тест/
. Монголын нууц товчоо /Тест/
. Үүр өндгийн харьцаа
. Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"
. Р.Чойном "Залуу нас"
. Монгол бичгийн уран бичлэг
. Зохиолчдын намтар
. Тогоруу эхэд задлал хийх
. Б.Лхагвасүрэн. "Боржигоны бор тал" шүлэгт анализ хийх
. "Өр" эхэд эхийн бүрэн задлал хийгээрэй
. Дүрс ялган бичих үгсийг цээжлэх
. С.Эрдэнэ: Малын хөлийн тоос /Уншиж тэмдэглэл хөтлөх/
. Эссэ бичих заавар

Ангилал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax