Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
2011-05-30
П.Бадарч "Эхийн сэтгэл"

Ангилал: Цахим хэрэглэгдэхүүн



1. Шүлгийг сонсоод өөрт төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалц.
2. Шүлгийн санааг гаргаж тайлбарлах.
3. Шүлгийг цээжлэх

2011-05-30
Үүр өндгийн харьцаа
2011-05-30
Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"

Ангилал: Цахим хэрэглэгдэхүүн

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм.

Газрын сүрлэгээс гадна, замйн бэрх нь даан чхэцүү юм. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй, юмаа малын нуруунд ачиж нүү...


2011-05-30
Р.Чойном "Залуу нас"

Ангилал: Цахим хэрэглэгдэхүүн

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ —...

2011-05-30
Монгол бичгийн уран бичлэг
2011-05-30
Зохиолчдын намтар

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл.

Сүүлийн бичлэгүүд

. П.Бадарч "Эхийн сэтгэл"
. Монголын эртний сонгодог уран зохиол /тест/
. Эхийн найруулгын төрөл /тест/
. Монголын нууц товчоо /Тест/
. Үүр өндгийн харьцаа
. Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"
. Р.Чойном "Залуу нас"
. Монгол бичгийн уран бичлэг
. Зохиолчдын намтар
. Тогоруу эхэд задлал хийх
. Б.Лхагвасүрэн. "Боржигоны бор тал" шүлэгт анализ хийх
. "Өр" эхэд эхийн бүрэн задлал хийгээрэй
. Дүрс ялган бичих үгсийг цээжлэх
. С.Эрдэнэ: Малын хөлийн тоос /Уншиж тэмдэглэл хөтлөх/
. Эссэ бичих заавар

Ангилал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн