Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
2011-05-30
Монголын нууц товчоо /Тест/

Ангилал: Тест

А хувилбар

1. “Монголын нууц товчоо” дахь Жамухын дүрийн талаарх буруу ойлголтыг ол.

А. Жамуха бол талын язгууртны гол төлөөлөгч юм.

Б. Жамуха бол Чингисийн эсрэг сөрөг хүчний удирдагч болсон ээдрээт зөрчилтэй хүний дүр юм.

В. Жамуха нь нөхөрлөлөөсөө урвадаггүй, шударга, туйлбартай хүний дүр юм.

Г. Жамуха нь амархан уйдамтгай, туйлбагүй хүний дүр.

2. “Тэмүжин андаа

Ууланд шахан бууя

Адуучинд гэр болтугай

Голд шахан бууя

Хоньчин хургачин нарт

Хоол болтугай” гэж Монголын нууц товчоонд хэн хэлдэг вэ?

А. Хасар б. Жамуха в. Мухулай г. Сорхон шар

3. Тэмүжинтэй “Үл шингэх идээ идэлцэж үл мартагдах үгс хэлэлцэж явсан” анд нөхөр хэн бэ ?

А. Боорчи б. Зэв в. Жамуха г. Борохул

4. “Монголын нууц товчоо” зохиолыг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлсэн эрдэмтэн хэн бэ ?

А. Э. Хэниш б. Ш. Гаадамба в. Ц.Дамдинсүрэн г. Д. Цэрэнсодном

5. Алунгоо эхийн дүр ямар үзэл санааг илэрхийлсэн бэ?

А. Хүний хүч чадал ялагдашгүй болохыг б. Дайснаа таних тухай

В. Олон улсын тухай г. Монголчуудын эв нэгдлээ эрхэмлэх тухай

6. “Монголын нууц товчоо” зохиолд “Хурганы үс гуужив, төлөгний үс төлжив” гэж хэн хэлдэг вэ?

А. Хаатай Дармала б. Таргудай Хиралтуг в. Тогтоа Бэхи г. Дайр Усун

7. “Монголын нууц товчоо” зохиол хэдэн онд хаана зохиогдсон бэ?

А. 13-р зууны үед монгол газар монгол хүн зохиосон

Б. 1240 онд Хэрлэн мөрний хөвөөнд

В. Хулгана жилийн хулган сард

Г. Хулгана жилийн зун Сэнгүр горхины хөвөөнөө

8. “Жирэмсэн эмийн шээх газраас хол явж үзээгүй, жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй” гэж хэний тухай өгүүлсэн байдаг вэ?

А. “МНТ” Сэнгүм б. “Убаши хун тайжийн тууж” Сайн Мажиг

В. “МНТ” Таян хаан г. “Хув Нагваралын тууж” Хув Нагаварал

9. “Болжмор шувуу харцаганаас дутааж бутны ёроолд хорогдвол бут түүнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хүн хорогдож ирэхэд тэгж хэлж яаж болно” гэж МНТ-нд хэн хэлдэг вэ?

А. Сорхон шар б. Боорчи в. Таргудай Хиралтуг г. Чинбай

10. МНТ-нд “Хүйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж миний байлдааны ам цагаан хул морины хүзүүг хэн шархдуулсан бэ?” хэмээн Чингис хаан асуудаг. Тэр хүн хэн байсан бэ? А. Боорчи б. Зэв в. Зэлмэ г. Борохул

Comments

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл.

Сүүлийн бичлэгүүд

. П.Бадарч "Эхийн сэтгэл"
. Монголын эртний сонгодог уран зохиол /тест/
. Эхийн найруулгын төрөл /тест/
. Монголын нууц товчоо /Тест/
. Үүр өндгийн харьцаа
. Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"
. Р.Чойном "Залуу нас"
. Монгол бичгийн уран бичлэг
. Зохиолчдын намтар
. Тогоруу эхэд задлал хийх
. Б.Лхагвасүрэн. "Боржигоны бор тал" шүлэгт анализ хийх
. "Өр" эхэд эхийн бүрэн задлал хийгээрэй
. Дүрс ялган бичих үгсийг цээжлэх
. С.Эрдэнэ: Малын хөлийн тоос /Уншиж тэмдэглэл хөтлөх/
. Эссэ бичих заавар

Ангилал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax