Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
2011-05-30
ӨГҮҮЛБЭРИЙН САНАА, ХУВИРГАЛ.

Ангилал: Зайн сургалт

Өгүүлбэрийн санааны зүйлчлэл. Өгүүлбэрийн салаалах, тонгоргох хувиргал.
Судлах үйл ажиллагааны дараалал:
1. Сонгосон эх, цогцолборууд дахь өгүүлбэрийн санааг тайлбарлана.
2. Өгүүлбэрийн эсрэг, ойролцоо санаа хэрхэн үүсэхийг тодорхойлно.
3. ЭӨ-ийг тонгоргох, салаалах аргатай танилцан хувирган найруулна.
4. Өгүүлбэрийг санаагаар нь зүйлчлэн ангилна
Үйл ажиллагаа -1. Өмнөх мэдлэг, чадвараа сэргээн давтах . Ойролцоо ба эсрэг үгс. жаргал- цэнгэл, мэдлэг- боловсрол, /Жн/ хангалуун- тансаг, /Тэ/ эвтэй - найртай, ганц –нэг, /То/ мэдэх- сурах, явах- одох, /Үү/ залхуурах- хойш суух, олон- мянган, /Тө/ Хүзүү зайдлах- Тэжээсэн бяруу тэрэг эвдэх- Гар бариад бугуй барих /хэлц/ жаргал- зовлон, гал- ус, /Жн/ халуун- хүйтэн, өргөн- явцуу, өргөн –нарийн, /Тэ/ мэдлэгтэй- мэдлэггүй, явах- ирэх, нэг хоѐр- хорь гуч, /Үү, То,/ ингэх эсвэл тэгэх /Тө/, тэргүүлэх- сүүлдэх, Алтан жолоо өргүүлэх- Хомоол тоолох, Хийж бүтээх- Биеэ оторлох /хэлц/ Үгийн утгын зүйлчлэл.
Үгээр: Хэлц холбоо үгээр:
1. Хүний зүйлс: Сурагч, багш, ээж, аав ижий ахай болох
2. Амьтны зүйлс: Мал, араатан, жигүүртэн сунадаг улаан
3. Хүний бүтээсэн зүйлс: Шүлэг, ном, байшин, машин цаасан далай
4. Амьтны бүтээсэн зүйлс: Хөеө, үүр, дош, тор, ичээ уран үүр
5. Ургамлын зүйлс: Мод, цэцэг, үндэс, гүзээлзгэнэ алтан гагнуур, тарваган шийр
6. Гариг эрхсийн зүйлс: Нар, сар, уул, ус, агаар, элс хөлгүй далай
7. Сэтгэхүйн зүйлс: Ухаан, оюун билиг, санаа, сэтгэл,
хэл, төсөөлөл, ухамсар, сэтгэлгээ, ой санамж толгой гашилгах
8. Мэдрэхүйн зүйлс: Баяр хөөр, айдас хүйдэс, гомдол,
гуниг, үнэр, амт, инээд, өвчин яс хавтайм, нүүр түлэх
Жич: 9. Зөн бэлгийн зүйлс, 10.Хий үзэгдлийн зүйлс гэж байдгийг 8-р ангидаа үзнэ

Өгүүлбэрийг хураах ба дэлгэрүүлэх арга.
Хувиргах арга нь:
1.Цөм өгүүлбэрт хураах-
цөм өгүүлбэрт орон, цаг, тоо чанар, хэмжээ заасан үг нэмэх.
2 Бүрэн өгүүлбэрийг бүрэн бус/хз/ өгүүлбэр болгох- хз өгүүлбэрийг бүрэн өгүүлбэр болгох.
3.Онцолсон үгээр хураах- түүнд зохих үгийг нэмэх.
4. Нэр үг үйлших, үйл үг нэрших- түүнийг зохих үгийг дэлгэрүүлэх.
Жишээ нь:
1. Дүү ном уншжээ.- Дүү маань өчигдөр номын санд сонирхолтой нэгэн ном уншжээ.
2.Хэлэн дээрээ тавь. Зугуухан хүлх.- Та мөсийг хэлэн дээрээ тавь. Та түүнийг нүдээ анин, зугуухан хүлх. /Д.Б/
3. - Чи хэзээ ирээ вэ?
- Өчигдөр. - Би өчигдөр ирлээ.
4. Муу үг мохоо хутга.- Муу үг мохоо хутганаас дор байдаг юм санж./ Н.Ө/
Үйл ажиллагаа -2. Шинэ хичээл.
Орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн 1936 онд бичсэн нэгэн шүлэг тухайн үедээ ард олныг сурч боловсрох үйлд хөтлөн чиглүүлж байсан нь дамжиггүй бөгөөд өнөө ч ач холбогдлоо алдаагүй байна.
“Сурцгаая, та минь ээ!” Сур+цгаа+я, та + минь +ээ.
-цгаа- олноороо үйлдэх байдлын дагавар, -я- шийдэн хүсэх нөхцөл бүхий сурч боловсрох үйлийг “минь”- I биед хамаатуулах нөхцөлөөр өөртөө хамааруулж, “ээ”- баймжит бүтээврээр хандлагаа илэрхийлэн,
“Уншигч, сонсогч –та, зохиолч- би, бүх хүмүүс бүгдээрээ суралцъя” –гэсэн санааг илэрхийлсэн өгүүлбэрээр их зохиолч маань энэ шүлгээ нэрлэжээ. Иймд бүгдээрээ хамтран суралцъя.
Эх дээр ажиллах заавар:
• Шүлгийн санааг ухаарч уншаад, тайлбарлана уу.
• I бадаг- эхлэл хэсэгтэй ойролцоо санаатай хэлцийг олж учрыг тайлбарлаарай.
• Ойролцоо ба эсрэг өгүүлбэрүүдийг олж тайлбарлаарай.
Д.Нацагдорж Сурцгаая, та минь ээ! Эрдэм номыг сур, ах дүү нар минь! Эрхбиш нэгийг оролдоод эхэл. Эхэлсэн тэр нэг зүйлээ Эцсий нь хүртэл оролдоод үз. Оролдоод ч огт ойлгохгүй Уншаад ч учры нь олохгүй Урагшгүй явдал их тохиолдоно. Уурлаж орхиж болохгүй шүү!
Ус хэдий тунгалаг боловч Хөлдөхөөрөө мөс болдог. Ухаан хэдий сэргэлэн боловч Уурлахаараа мунхаг болдог. Уурлаж уцаарлахын хэрэггүй. Уйгагүй оролдож сураад, Улс олондоо тустай юм хийж, Удамт Монголоо хөгжүүлье, та минь ээ! 1936 он.

Comments

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл.

Сүүлийн бичлэгүүд

. П.Бадарч "Эхийн сэтгэл"
. Монголын эртний сонгодог уран зохиол /тест/
. Эхийн найруулгын төрөл /тест/
. Монголын нууц товчоо /Тест/
. Үүр өндгийн харьцаа
. Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"
. Р.Чойном "Залуу нас"
. Монгол бичгийн уран бичлэг
. Зохиолчдын намтар
. Тогоруу эхэд задлал хийх
. Б.Лхагвасүрэн. "Боржигоны бор тал" шүлэгт анализ хийх
. "Өр" эхэд эхийн бүрэн задлал хийгээрэй
. Дүрс ялган бичих үгсийг цээжлэх
. С.Эрдэнэ: Малын хөлийн тоос /Уншиж тэмдэглэл хөтлөх/
. Эссэ бичих заавар

Ангилал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 19 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax