Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
2011-05-30
П.Бадарч "Эхийн сэтгэл"

Ангилал: Цахим хэрэглэгдэхүүн



1. Шүлгийг сонсоод өөрт төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалц.
2. Шүлгийн санааг гаргаж тайлбарлах.
3. Шүлгийг цээжлэх

2011-05-30
Монголын эртний сонгодог уран зохиол /тест/

Ангилал: Тест

А хувилбар

1. Дараах зохиолуудаас алинд нь монголын хаад ноёдын хямрал, бутралыг шүүмжилсэн байдаг вэ?

А. Алтан ордны үйсэн дээрх бичиг б. Мандухай цэцэн хатан

В. Убаши хун тайжийн тууж г. Монголын нууц товчоо

2. Оюутцэцэн, Сайхансурталт нар ямар зохиолын баатрууд вэ?

А. Хув Нагваралын тууж б. Гэсэрийн тууж

В. Мандухай цэцэн хатан г. Хөх судар

3. “Үүр цайхаас эхэлж

Үеэ шархиртал тэнээд

Үдээс хойш хэрд

Өгүүлэх дуун ч үгүй” хэмээн хэний ямар зохиолын хэсэгт өгүүлдэг вэ?

А. Д. Равжаа “Сэтгэлийг амраагч” б. Б. Гэлэгбалсан “Тэнгэрээс хур бороо гуйж тавьсан ерөөл”

...

2011-05-30
Эхийн найруулгын төрөл /тест/

Ангилал: Тест

А хувилбар

1. Дараах бодомжийн бурууг дугуйл. а. Эх нь хэлний хамгийн дээд төвшний нэгж юм

б.Эх нь бүхэлдээ тодорхой юмс үзэгдэл, үйл явдлыг өгүүлсэн бичиг зохиол байна.

в. Аль нэг найруулгын тодорхой төрөл зүйлээр илэрсэн байна.

г. Уран зохиолын найруулгын эх нь загварт найруулга, АБ, СН, ЭШ-ний найруулга нь загварт бус найруулга юм.

2. Эх нь заавал а. Эхлэл, б. ................., в. ................. гэсэн хэсгээс бүтнэ.

3. Үгс нь шууд утгаараа хэрэглэгдэнэ, ихэвчлэн тогтсон бичлэгийн загвартай байна гэсэн онцлог ямар найруулгын эх вэ ? а. Загварт б. Загварт бус

4. Алб...


2011-05-30
Монголын нууц товчоо /Тест/

Ангилал: Тест

А хувилбар

1. “Монголын нууц товчоо” дахь Жамухын дүрийн талаарх буруу ойлголтыг ол.

А. Жамуха бол талын язгууртны гол төлөөлөгч юм.

Б. Жамуха бол Чингисийн эсрэг сөрөг хүчний удирдагч болсон ээдрээт зөрчилтэй хүний дүр юм.

В. Жамуха нь нөхөрлөлөөсөө урвадаггүй, шударга, туйлбартай хүний дүр юм.

Г. Жамуха нь амархан уйдамтгай, туйлбагүй хүний дүр.

2. “Тэмүжин андаа

Ууланд шахан бууя

Адуучинд гэр болтугай

Голд шахан бууя

Хоньчин хургачин нарт

Хоол болтугай” гэж Монголын нууц товчоонд хэн хэлдэг вэ?

А. Хасар б. Жамуха в. Мухулай г. Сорхон шар

3. Тэмүжинт...


2011-05-30
Үүр өндгийн харьцаа
2011-05-30
Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"

Ангилал: Цахим хэрэглэгдэхүүн

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм.

Газрын сүрлэгээс гадна, замйн бэрх нь даан чхэцүү юм. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй, юмаа малын нуруунд ачиж нүү...


2011-05-30
Р.Чойном "Залуу нас"

Ангилал: Цахим хэрэглэгдэхүүн

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ —...

2011-05-30
Монгол бичгийн уран бичлэг
2011-05-30
Зохиолчдын намтар
2011-05-30
Тогоруу эхэд задлал хийх

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл.

Сүүлийн бичлэгүүд

. П.Бадарч "Эхийн сэтгэл"
. Монголын эртний сонгодог уран зохиол /тест/
. Эхийн найруулгын төрөл /тест/
. Монголын нууц товчоо /Тест/
. Үүр өндгийн харьцаа
. Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"
. Р.Чойном "Залуу нас"
. Монгол бичгийн уран бичлэг
. Зохиолчдын намтар
. Тогоруу эхэд задлал хийх
. Б.Лхагвасүрэн. "Боржигоны бор тал" шүлэгт анализ хийх
. "Өр" эхэд эхийн бүрэн задлал хийгээрэй
. Дүрс ялган бичих үгсийг цээжлэх
. С.Эрдэнэ: Малын хөлийн тоос /Уншиж тэмдэглэл хөтлөх/
. Эссэ бичих заавар

Ангилал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн