Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
2011-05-30
Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"

Ангилал: Цахим хэрэглэгдэхүүн

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм.

Газрын сүрлэгээс гадна, замйн бэрх нь даан чхэцүү юм. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй, юмаа малын нуруунд ачиж нүүдэг байна. Уулыг хөндлөн давахад бас гайгүй, харин уулын энгэрээр нь олон сархиаг хижиж явахад тун нэцүү байдаг. Тэр жил би Говь-Алтайн өврөөр олон сархиаг хижиж, өртөө улаа хэрэглэж, албан хэргээг нэг увж билээ. Цавчим хяр, гүн жалга ээлжилж гарын хуруу шиг буюу дээлийн хуниас шиг байх юм. Нэг хянгыг мацаж авирч арай гэж давахад цаана нь гүн хавцал харагдах юм. Нарийн харгуйгаар хадан дундуур ингэж өгсөх уруудах гэдэг мөн ч хэцүү байлаа.

Зун нажир халуун цаг юмсан. Хөх тэнгэрт алтан нар гялалзаж байлаа. Гэвч тэнгэрийн дор үрчгэр Алтайн баржгар хад арзайж миний сэтгэлийг гунихруулж байв.

Замын бэрхээс биеийн хүч тамир шавхагдаж бср ядарч байлаа. өгсөх уруудах эгц буюу нарийн хавцал газар би мориноос бууж явган явсаар байгаад сүүлдээ бүр их ядарлаа. Харанхуй халилын ирмэгээр явахад зүрх агшиж, толгой эргэх юм. Миний улаач хашир өвгөн, ав ажиггүй түрүүлээд л шогшоод байх юм. Би түүнээс хоцрохгүйг хичээх хэрэгтэй байлаа. Уул хаднаас айж байна ч гэж хэлэлтэй ч биш. Унасан морин дээрээ тогтож чадахгүй нь ч гэж хэлэлтэй нь биш. Би ч тэгээд хадан дундуур, халилын ирмэгээр өөд уруугаа явж жаахан сурлаа. Бас их зүдэрсэн учраас ямар ч хэцүү газар дайралдлаа ч гэсэн мориноосоо буухаа болиод эмээлийнхээ бүүргийг л чанга атгаж явдаг боллоо. Наранд улайдсан хүрэн чулуу, бараан уулыг харсаар яваад нүд их чилж байлаа. Нэг ч цайвар өнгөтэй юм дайралдахгүй юм. Ядахдаа ганц ширхэг ногоон өвс буюу нэг бөөн цагаан чулуу ч дайралддаг болоосой гэж бодож явав.

Гэтэл миний санасныг дагасан юм шиг бидний чанх дор цавчим хавчлын ёроолд нарийн булгийн хөх ус жирэлзэн урсаж цэнхэр торгон утас шиг зурайж, түүний вөөгөөр зүлгийн ногоо цоо шинэ хамба хилэн эмжиж ургасан харагдана. Тэр ногоон зүлгийн дунд лавай 2 цав цагаан чулуу харагдав. Урьд өвгөдийн ярьдаг, уул хаданд нуусан морин толгойн чинээ молор эрдэнэ гэдэг энэ биш байгаа гэж миний санаанд орж ирлээ.

Хүрэн хад уулын завсарт байгаа тэр хөх ус, ногоон зүлэг, цагаан чулуу гурвуул нийлж үзэсгэлэн сайхан зураг буюу хээ угалз шиг харагдав. Гунихарсан санаа арилж гиюүрсэн сэтгэл сэргэж, миний бие ч хөнгөрөх шиг боллоо. Тэнд шуууд хүрээд үчиж арай болохгүй. Бидний дор, хальтгишгэвэл унах халил хад байна. Гэвч хавцлыг аятайхан тойроод явбал тэр ус чулуунд хүрч болмоор шиг санагдаж байна.

Өвгөн улаачид:

Тэр усан дээр очъё гэж би хашгиран хэлэв. Өвгөн царайгаа барайлгаж гараараа зангаж тийшээ очиж явсан ч болохгүй гэж мэдэгдээд амандаа нэг юм дүнгэр дүнгэр уншихаас өөр хариу юу чхэлсэнгүй. Бодвол тарни уншиж байх бололтой. Энэ аймхай өвгөнийг ахиж гуйгаад дэмий гэдгийг би мэдлээ. Ганцаараа тийш явья гэсэн чзам харгуй мэдэхгүй болохоор аргагүй өвгөнийг дагаад л гэлдэрч явлаа. Аюултай замаар арай гэж явахдаа би өрөөсөн нүднийхээ булангаар тэр үзэсгэлэнт гурван юмыг ажиглаж явав.Нарийвчилбал хоёр цагаан юмны нэг нь дүгрэг нөгөө нь гонзгой юм. Дүгрэг нь усны ойр байх ба нөгөө гонзгой нь түүнэээс жаахан дээш налуу хажууд байна.Сайн хараад ирэхлээр тэр хоёр цагаан юмнаас гэрэл цацарч байх шиг байна. Энэ ч лав учиртай юм даа гэж бодов. Нээрээ энд эрдэнэ байгаагаас зайлахгүй. Тэгээд энэ өвгөн над хэлэхгүй өнгөрүүлэх гэж байна гэж бодов.Эсвэл ямар айхтар чөтгөр шуламтай энэ тэр гэж ярьдаг газар юм болов уу гэж бас эргэлзэж байлаа. Би тэнд очихсон гэж бодоод замаа жаахан уужрахтай зэрэг өвгөнийг гүйцэж очоод

Тэр цагаан юм юү юм бэ? Өвгөн гуай хэлж өгөөч гэж гуйсанд өвгөн нүүрээ үрчийлгэж намхан дуугаар:

-Байз, байз хүү минь. Түүний тухай энд ярьж болохгүй. Түүнээс далд ороод хэлж өгье гээд амандаа бас л ном уншиж залбирсаар байна.

Энэ өвгөн ч намайг энд яагаад дагуулаад очихгүй нь дээ миний зориг мохож байлаа. Ганцаараа явна гээд зүтгэхэд чбас хаашаа юм бэ дээ гэж эргэлзэж явлаа. Тэгээд жаахан явж байтал хоёр цагаан юм ч далд орлоо.

Зам ч нэлээд уужирч хүёр хүн зэрэгцэж явж болохуйц боллоо. Тэгэхэд өвгөн улаач ииш тийш эргэн тойрон харж хоёр цагаан юмыг харагдахгүй болсон гэдгийг магадалж мэдээд шившиж явсан тарни уншлагаа аажимхаан дуусгаж цагаан юмны учрыг над хэлж өгөв.

Түүний ярисан нь:

Манай нутагт Гомбо гэж залуу гэргүй байсан юм. Эцгээсээ нилээн хэдэн малтай үлдсэн юм. Үхэр хонио эх нь малладаг байлаа. Хэдэн унагаа Гомбо өөрөө малладаг байлаа. Маллах ч юу байх уу? Тамладаг байсан юм. Хэдэн унаганд нь нуруу туруутай юм нэг ч байхгүй. Араг яс болсон хэдэн юм байж байгаад үрэгдсэн дээ. Хэдэн адуугаа дуусгаад, үхэр хониороо хүмүүсээс ухах морь худалдаж авдаг боллоо. Гомбо шилбэлжсэн догшин ууртай амьтан сан. Унаж яваа мориныхоо толгой руу үргэлж ташуураар зодож явдаг хүн сэн. Морийг их муухай эдэлдэг учраас морины заяаг гомдоосон юм гэдэг. Түүнд унага ер тогтдоггүй сэн. Нэг юм олж аваад унахад нь тэр нь чононд идүүлж, алдагдах зэргээр заавал үрэгддэг байв.

Манайхны Жамгал гэдэг түүнд хөгшин цагаан морь худалдсан юм. Гомбо тэр морийг толгой руу нь балбах зэргээр балбаж тамлаж байхыг үзээд Жамбал “Яах ч гэж морио Гомбод худалдлаа” гэж гэмшиж байсан. Тэгээд буцааж авъя гэхэд Гомбо өгсөнгүй. Гомбод өөр унах байхгүй болохоор яаж буцааж өгөх вэ дээ.тэр цагаан бас удалгүй үхэж үрэгдсэн байх. Гомбод ташууг ер тэсдэггүй байсан. Хятадын сайн хулсан ташуур ч олон жил эдлүүлдэг эд дээ. Тэгэхэд Гомбо, хятад хулсан ташуурыг хагас хүрэхгүй бяц цохидог байсан. Тийм өөдгүй байсан юм. Гомбод морь худалдах хүн ч олдохгүй болов. Нэг хоёр өдрөөр ч гуйж унах морь олдохгүй болов. Хэн морио түүнд тамлуулъя гэж бодох вэ? Гомбо хэдэн жил морьгүй явган явдаг байв.

Хэдэн жил болсны хойно, Гомбо гэнэтхэн нэг буурал морьтой боллоо. Тэр морийг хэнээс авсныг мэдэхгүй. Түүний өөрийн нь хэлэхээр бол хол зйтын аянчнаас авсан гэдэг байлаа. Тэр нь үнэн ч байж болох юм. Түүний тэр буурал морь нүцгэн гйзраас ч өвс олж иддэг, хуурай сайраас ч ус олж уудаг, жигтэйхэн бөх номхон сайн морь байв. Тэгээд Гомбо маань сайхан буурал морь унаад ханхалзаж явдаг болов. Нутгийн өвгөд хөгшид Гомбод хэлдэг байлаа.

“Одоо чи нэг сайн морьтой болжээ. Энэ морио л хайрлаж эдэл” гэцгээв. Би ч гэсэн Гомбод бас хэлсэн юм.

Эр хүнд мориноос илүү сайн хань ховор байдаг. Чи явган явж хаширлаа шүү дээ. Одоо ухаан орох цаг болжээ. Урьдынхтайгаа адил томоогүйтэж мориныхүү толгой түрүү рүү учиргүй битгий балбаж бай. Морио сайхан арчилж яв гэж байгаад сургаж л байлаа.

Гомбо “ За За” гэдэг байлаа.

Гэтэл гэнэт нэг булай хэрэг гараад ирэв. Гомбо нэг өглөө морио хазаарлах гэсэнд яагаад ч юм мэдэхгүй морь нь хазаарлуулж өгөхгүй байв гэнэ. Тэгэхлээр нь Гомбын уур гэнэт хүрээд бүдүүн ташуураар морины молгойг цохижээ. Гай болж ташуур нь морины нүдэн дээр тусаад өрөөсөн нүдийг нь хага цохижээ.гомбо их гэмшиж “Энэ муу ёрын баруун гарнаас боллоо” гэж баруун гараа зүүн гараараа зодож байсан гэдэг. Тэр нь ямар тус болох вэ. Морь нь тэгээд өрөөсөн нүдгүй болсон юм. Буурал морь нь ташуур мод гозолзохтой зэрэг далдирч үргэх ийм зантай болжээ. Гомбо өрөөсөн нүдтэй сохор буурал морио бас нэг хоёр жил унасан байх.

Зургаа долоон жилийн урьд нэг зун сумын наадам болсон юм. Наадамд очих хэдэн залуу энэ нарийн харгуйгаар цувалдан явж байжээ. Хамгийн түрүүнд нэг хүн түүний дараа Гомбо буурал морьтойгоо явж байж. Гуравдугаарт манай нутгийн Буях гэдэг хархүү уургатай явж байжээ. Замын хавцалд уургыг гартаа эгэлдрэн чирч болохгүй учраас уургаа морин дээрээ гартаа барьж явсан юм гэнэ. Буянгын уургын сүүдэр Гомбын буурал морины толгой тусахтай зэрэг ташуураар толгой руу нь цохих гэж байна гэж далидраад өрөөсөн нүд сохор юм болохоор замын ирмэгийг харсангүй халтирч, Гомботойгоо хамт өнхрхн нисэж үхсэн юм. Тар няр хийгээд л,дөрөө нь хангинаад л бүдүүн чулуутай дээр дороо ороод л өнхөрч ойчсон юм гэнэ билээ, бурхан минь. Түүнээс хойш нилээд хэдэн жил өнгөрч Гомбын гавал, буурал морины толгойны яс хоёул гялалзаж хэвтсээр байна. өнөөх хоёр цагаан юм чинь тэр шүү дээ. Нэг сонирхолтой нь, хоёр толгойн ясны байгаа газраас уг нь Гомбо нэлээд цаана унаж үхсэн юм гэдэг. Эмээл хувцасны үлдэгдэл нэлээд дор цаана бий. Гагцхүү морины толгойн яс нь Гомбын гавлаас зугтааж далдиран сайн язгуурт амьтаны яс болохоор өөд өгсөн зайлахад, Гомбын гавал түүнийг хөөж ойртоод байдаг юм гэж хүн яридаг юм. Үнэн ч байж магадгүй. Муу хүн гэдэг үчсэн хойноо ч хортой байдаг шүү.

Энэ устай, хагдтай газар урьд айл амьтан нутаглаж байсан юм. Гомбыг үхсэнээс хойш хүн амьтан энд ойртохоо больжээ. Амвтан хүн ойртвол хорлож мэднэ. Би их зэвүүцдэг юм гэж өвгөн ярийгаа дуусгав.

Өвгөн морио давираад шогшиж эхлэв. Би дагаад л явлаа. өвгөн нэг ч үг дуугарахгүй явсаар дараагийн өртөөн дээр ирсэн билээ. өвгөний ярийг сонсоод тэр сонирхолтой цагаан юм бол гашуудалтай ба сургаалтай нэг явдлын дурсгал байна гэж мэдэв. Түүнээс хойш би морины толгой байтугай гуяыг ч ташуурдахдаа болгоомжилдог болсон.



Comments

2012-03-15 -

Бичсэн: oyuka (зочин)

ystoi ih bayrlalaa гоё шүү гоё шүү баярлах баярлах

. Шууд холбоос


2011-08-04 -

Бичсэн: Зочин

za bayarlalaa yag haij bsan yum bn whew! ярзайтал инээх

. Шууд холбоос


Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл.

Сүүлийн бичлэгүүд

. П.Бадарч "Эхийн сэтгэл"
. Монголын эртний сонгодог уран зохиол /тест/
. Эхийн найруулгын төрөл /тест/
. Монголын нууц товчоо /Тест/
. Үүр өндгийн харьцаа
. Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"
. Р.Чойном "Залуу нас"
. Монгол бичгийн уран бичлэг
. Зохиолчдын намтар
. Тогоруу эхэд задлал хийх
. Б.Лхагвасүрэн. "Боржигоны бор тал" шүлэгт анализ хийх
. "Өр" эхэд эхийн бүрэн задлал хийгээрэй
. Дүрс ялган бичих үгсийг цээжлэх
. С.Эрдэнэ: Малын хөлийн тоос /Уншиж тэмдэглэл хөтлөх/
. Эссэ бичих заавар

Ангилал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax