Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
2011-05-10
Эрт босох зөвлөгөө

Ангилал: Зөвлөгөө

http://2.bp.blogspot.com/_X3oADkuQKOI/S_5sq5fOaQI/AAAAAAAAA6w/R0o8AORdvaM/s1600/sleeping-problem.jpg

1.    Ядарсан үедээ л орондоо ор. Гэхдээ өглөө бүр нэг цагт сэр.

Хүмүүс өглөө ядрахгүй сэрэх, эрт босох үүднээс аль болох эрт орондоо ордог. Үнэндээ бол нойр хүрэхгүй үед орондоо орж хэвтэх нь хайран цагыг үрж байгаа хэрэг шүү дээ. Ядарсан үедээ л орондоо ор. Гэхдээ орой хэдэн цагт унтсаныг үл хайхран өглөө бүр нэг цагт сэрж сур. Удалгүй та дасах болно.

2.    Өөрийгөө дасга.
Хэрвээ та 8 цаг унтсан тохиолдолд л өглөө зовохгүйгээр сэрдэг, гэхдээ арай эрт сэрэх хэрэгтэй байгаа бол өөрийгөө дасгах хэрэгтэй. Эхлээд унтах цагаа 10 минутаар багасгах гэх мэтээр өөрийгөө дасгаарай.

 3.    Эрт босох чухал шалтгаантай бол.
Хэрвээ танд эрт босох шаардлага, шалтгаан байхгүй  л бол та хэзээ ч эрт босохгүй. Тиймээс өглөө 8 цагаас бассэйнд явдаг ч юм уу ямар нэг чухал шалтгаантай бол.

4.    Өглөөний нар
Өглөөний нарыг өрөөндөө оруулж байх нь эрт босоход тус болно. Ядаж л та цаг орой болж байгааг мэднэ.

5.    Сэрүүлгээ хол тавь.
Хэрвээ та өглөө сэрүүлгээ унтраачихаад дахиад унтчихдаг бол сэрүүлгээ өөрөөсөө хол байлга. Орныхоо хажууд бүү тавь.  Сэрүүлгээ унтраах гэж та босох хэрэгтэй. Эс тэгвээс та сэрүүлгээ унтраачихаад л унтаад өгнө.
 

6.    Утсан дээрээ сэрүүлэг тавьдаг бол Snooze дээр битгий тавь.
Дахиад 10 минут унтчихья гэсээр өмнөх босдог цагтаа босвол шал хэрэггүй зүйл болно. Тэрнээс ганц хоёр удаа унтаад хичээл сургуульдаа хоцорно л биз. Харин дараагийн удаа босох л болно шүү дээ.

7.    Хэрвээ үнэхээр өглөө босож чадахгүй бол унтахаасаа өмнө нэг аяга ус уучих. Өглөө та эрт босож бие засах хэрэгтэй болно.

8.    Өөрөө өөрийнхөө сэрүүлэг бол. Та унтахынхаа өмнө өглөө эрт босох ёстой гэж бодоод маргааш өглөө нь өөрөө сэрчихсэн тохиолдол танд бий юу? Энэ чинь та өөрөө өөртөө сэрүүлэг тавьсан гэсэн үг. Тиймээс унтахынхаа өмнө эрт босох ётсой гэдгээ өөртөө хэлж байгаарай. 

Comments

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл.

Сүүлийн бичлэгүүд

. П.Бадарч "Эхийн сэтгэл"
. Монголын эртний сонгодог уран зохиол /тест/
. Эхийн найруулгын төрөл /тест/
. Монголын нууц товчоо /Тест/
. Үүр өндгийн харьцаа
. Ц.Дамдинсүрэн "Хоёр цагаан юм"
. Р.Чойном "Залуу нас"
. Монгол бичгийн уран бичлэг
. Зохиолчдын намтар
. Тогоруу эхэд задлал хийх
. Б.Лхагвасүрэн. "Боржигоны бор тал" шүлэгт анализ хийх
. "Өр" эхэд эхийн бүрэн задлал хийгээрэй
. Дүрс ялган бичих үгсийг цээжлэх
. С.Эрдэнэ: Малын хөлийн тоос /Уншиж тэмдэглэл хөтлөх/
. Эссэ бичих заавар

Ангилал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 21 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax