Ангилал: Зөвлөгөө
Хүүхдүүд та нарыг уран зохиолын онолын үндсэн ойлголт, түүний хэл найруулгын онцлогтой танилцуулж, уран зохиолоор дамжуулан урлаг, уран сайхны мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эх хэлнийхээ яруу сайхнаар бахархах үзэл хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд энэхүү зөвлөгөөний зорилго оршино.
Шүлгийн зохиолд задлал хийхдээ дараах зүйлүүдийг анхаарна уу!.Үүнд:
1.Шүлгийн хэмнэлийг мэдэрч уншиж, ойлгож, сонсох.
2.Шүлгийн толгой, сүүл холбоцийг таних.
3.Шүлэгт дүрслэгдэж байгаа өгүүлэгдэхүүнүүдийг утгын зүйлчлэлээр зүйлчлэн ангилах.
4.Шүлгээс гол санаа, төрсөн санаа, зорьсон санаа, шинэ санааг ялгаж таних.
5.Өгүүлбэрийн хоёр ба гурван бүрэлдэхүүнт цөм бүтцийг олж, үүр өндөгийн харьцаагаар тайлбарлах.
6.Шүлэгт хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох хувиргалуудыг хийх.
7.Адилтгал, адилтгагдахууныг ангилж, харьцуулан бичих.
8.Өгүүлэгдэхүүний бүтцийн задлал хийх.
9.Шүлгээс эхийн үйлдэгчдийг олж, таних.
Эдгээр дарааллын дагуу шүлэгт зохиолын задлал хийж болно.
Амжилт хүсье!.